МАН-ын Бага хурал өнөөдөр оройдоо хуралдаж, намын Ерөнхий нарийн бичгийн даргаа шинээр сонгох гэж байна. ЕНБД-аар Д.Амарбаясгаланг улируулан ажлуулах боломж өндөр ч өрсөлдөх хүмүүсийн нэр эхнээсээ тодроод байна. Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнай өрсөлдөхөөр болсон байна. Тэрээр МАН-ын дарга У.Хүрэлсүхэд өрсөлдөх хүсэлтээ өнөөдөр өгчээ.
Б.Баярмагнай нь 2001-2004 Монголын ардчилсан социалист оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 2004 Эх орон ФМ 102,1 радиогийн гүйцэтгэх захирал, 2004-2011 Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 2011 – 2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2012 – 2016 онуудад НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллажээ. 
Т.Түвшин
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )
Ene bolno
Demjij bna bolomjiin hun
боломжийн хувилбар
ene zaluug demjij bna. amarbaysgalan l bish sho baliar hog