2019-2020 оны төсвийн төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 14

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.14) хуралдаан 09 цаг 38 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авсны дараа Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top