Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын ардчилсан холбоо (МоАХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзсан байна. Ж.Эрдэнэ-Уул тэргүүтэй гишүүд Ерөнхийлөгчтэй уулзаж, шударга ёс, хариуцлага, ардчилалын үнэ цэнийн талаар санал солилцож, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх асуудлыг ярилцжээ. Мөн МоАХ-ны үйл хэргийг үргэлжлүүлэх асуудлыг хөндөн ярилцсан байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга нь МоАХ-г үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Дашрамд дуулгахад, МоАХ-ны ерөнхийлөгчийг шинээр сонгох асуудал ойрын үед яригдаж эхлэх бололтой байна.
Т.Түвшин
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )
Ene hun nam bus bolson bish biluu erguu dagz ve.