МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 06

 УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг билээ. Энэ дагуу бүлгийн хуралдаанууд өнөөдөр  товлогдсон ч АН-ын бүлгийн гишүүд орон нутагт томилолттой байгаа учир маргааш хүртэл хойшлуулжээ.

Харин УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр  хуралдаж,  Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх аж. Учир нь  Ерөнхийлөгч  2017 оны төсөвт төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр 300 мянган төгрөг олгохоор тусгаж өгсөн заалтад хориг тавиад байгаа юм.

Б.Алтжин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top