“Нүдээ нээ” хөдөлгөөн АНУ-д өрнөлөө

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 30

  “Лантуун дохио” төрийн бус байгууллагаас Сүхбаатарын талбайд “Нүдээ нээ”  хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг хоёр ч удаа зохион байгуулсан. Таван настай охин хүчирхийлэлд өртсөн, 13 настай охины хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх, төрөөс хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарахыг шаардаж жагссан юм. Улмаар тус төрийн бус байгууллагынхан хүүхдийн эрхийг хамгаалах хүрээнд “Нүдээ нээ”  хөдөлгөөнийг санаачлаад байгаа.

Энэхүү хөдөлгөөний үргэлжлүүлж Лантуун дохио ТББ-ын АНУ дахь салбарынхан зохион байгуулсан байна. Энэ талаар Лантуун дохио ТББ-ын АНУ дахь салбарын тэргүүн М.Дэлгэрцогт “Өнөөдөр АНУ-ын нийслэлд Капитолын хажууд Вашингтон хотын Монголчууд маань цуглаж “НҮДЭЭ НЭЭ” хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Бүрхэг бүүдгэр өдөр байсан хэдий ч хүүхдээ дагуулан ирсэн та нартаа баярлалаа. Бид үр хүүхэдийнхээ ирээдүйд санаа тавихгүй бол хэн санаа тавих билээ! Хүчирхийлэлийн эсрэг тууштай тэмцэцгээнээ” гэжээ.

“Нүдээ нээ” хөдөлгөөнийг дэмжиж оролцохыг зохион байгуулагчид олон нийтийг уриалж байгаа юм. 


Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

hynii nutagt baij yugaa hiine ve ingej, tiim mundag um bol ireed temzeh ni yasan um be !!!??? eh ornii ner gutaagaad

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

hynii nutagt baij yugaa hiine ve ingej, tiim mundag um bol ireed temzeh ni yasan um be !!!??? eh ornii ner gutaagaad

1  |  0
Top