АЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөгчид уулзалтаа өнөөдөр Хэнтийгээс эхлүүлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 30

   Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд болон Б.Болор-Эрдэнэ нар нэр дэвшихээр өчигдөр үнэмлэхээ гардан авсан. Нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн гишүүд дэмжигчидтэй хийх уулзалтаа өнөөдөр Хэнтий аймгаас эхлүүлэх гэж байна.

АН-ын даргыг сонгох сонгуулийн уулзалт болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга нь Хэнтийн аймгаас сурталчилгаагаа эхлүүлж байсан. Иймд намынхаа удирдлагуудыг жишгийг баримталсан бололтой. Дотоод сонгуулийн уулзалт Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгаар үргэлжилнэ. Нэр дэвшигчид 100 сая төгрөгийн дэнчин тавьсан ба энэ мөнгө сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулах аж.

Мөн Нийслэлийн АЗХ-ны тэргүүнд өрсөлдөж буй Б.Энхмөнх, Ж.Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нар есөн дүүргийн намын залуучуудтайгаа уулзалт хийх юм.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top