Нийслэлийн АЗХ-ны тэргүүнд Б.Энхмөнх, Ж.Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нар өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 29

  Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд болон Б.Болор-Эрдэнэ нар нэр дэвшихээр өнөөдөр үнэмлэхээ гардан авсан. Мөн дотоод сунгаагаар Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнийг сонгох юм. Нийслэлийн АЗХ-ны тэргүүнд Б.Энхмөнх, Ж.Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нар өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Б.Энхмөнх, Ж.Сугарсүрэн АЗХ-ны дэд тэргүүнээр ажиллаж байсан юм.

Нэр дэвшигчид нийслэлийн есөн дүүргийн намынхаа залуучуудтай уулзалт хийж мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал бодлоо солилцох юм. Маргааш дотоод сонгуулийн сурталчилгаа, залуучуудтайгаа хийх уулзалт эхлэнэ.

Т.Түвшин

ZINDAA.MN 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top