АЗХ-ны ерөнхийлөгчид С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар өрсөлдөхөөр боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 29

   Ардчилсан залуучуудын холбоо ерөнхийлөгчөө сунгаагаар тодруулна. Дотоод сонгуульд АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд болон Б.Болор-Эрдэнэ нар нэр дэвшихээр бүртгүүлсэн. Тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь өнөөдөр гардуулан өглөө.

АЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ёслолд АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон намын удирдлагууд оролцлоо.

С.Эрдэнэ “АН-ын шинэчлэлийн үйл явц үр дүнтэй хэрэгжиж байгаа. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намаасаа тодруулах дотоод сунгааг шударга, нээлттэй зарчмаар явуулсан. Үүний үр дүнд өнөөдрийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийт гишүүдийн олонхийн саналаар нэр дэвшигчээр тодорсон. Үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон. Маш хэцүү сонгууль байсан. Төрийн бүх шатны байгууллага эрх баригчдын өмнө үйлчилсэн. Гэвч дотоод сонгуулийг нийт намынхаа 180 гишүүдийн оролцоотойгоор дэвшүүлсэн нь өөрөө маш том зөв сонголт байсан гэдгийг харуулсан. Тэгэхээр бид боломжгүй хүнд сонгууль дотроос ялж гарч ирж чадсан. Энэ бол шинэчлэлийн үйл явц байсан гэдгийг хэлэх байна. Бидэнд алдаа оноо бий. Гэхдээ алгуурхнаар урагшилж байгаа. Түүний нэг нь АЗХ-ны ерөнхийлөгчөө намынхаа залуучуудаас сонгох гэж байгаа нь шинэчлэлийн үйл явц, алхам болно гэдэгт эргэлцэхгүй байна. Монгол орны ирээдүй, АН-ын ирээдүй бол манай намын залуучууд юм. Нэр дэвшигчдэд амжилт хүсье” гэлээ.

   С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нарт намын дарга С.Эрдэнэ нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулан өглөө. Маргаашнаас АЗХ-ны ерөнхийлөгчийн дотоод сонгууль эхлэж байгаа юм. АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 100 сая төгрөгийн дэнчин тавьж өрсөлдөж байна. Энэ мөнгө аймаг, орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд уулзалт зохион байгуулах болон бусад дотоод сонгуультай холбоотой ажилд зарцуулагдах ажээ.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН боль(103.57.94.78) 2025 оны 03 сарын 13

100 саяаар дарсан ард түмэндээ буян хиийхгүй дээ. Хараас хөрөнгө эрх мэдэл хөөсөн хүн чанаргүй

1  |  0
undur nastan(202.9.43.136) 2025 оны 03 сарын 13

erdenebold mundag zaluu umbainalai ter lav ureeduin erunhiilegch bolj magad

1  |  0
АН залуу(66.181.178.209) 2025 оны 03 сарын 13

АН -ын ЗАЛУУСАА та бид ирээдүй алс холыг бодож С.Эрдэнэболдыг дэмжиж СОНГОЦГООЁ...

1  |  0
Dd(27.123.212.130) 2025 оны 03 сарын 13

Hudlaa garuud medeh yum yu ch bhgui batsaanuud

1  |  0
Top