АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчийн бүртгэл эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 23

  Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийг шинээр сонгоно. Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчийн бүртгэл эхэлсэн бөгөөд энэ сарын 25-ний 18:00 цаг хүртэл бүртгэх ажээ. Нэр дэвшигч нь АН-ын гишүүний батлахтай, 35 наснаас доош залуучууд өрсөлдөх боломжтой юм. Мөн 100 сая төгрөгийн дэнчин тавих аж.

АЗХ-ны ерөнхийлөгчийг АН-ын дарга томилсонтой адил 21 аймаг, есөн дүүргийн намынхаа залуучуудын саналаар шийдэх юм. Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид нь 21 аймаг, есөн дүүргийн залуучуудтай уулзалт хийж, санал бодлоо солилцох, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ажил хийх юм. Дэнчингийн мөнгө аймаг, орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд уулзалт зохион байгуулах болон бусад дотоод сонгуультай холбоотой ажилд зарцуулагдах юм байна.

Т.Түвшин

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.70.46.230) 2025 оны 03 сарын 13

Энэ100сая хэнд хаана өгөх юм дарга болохын 100сая өгж бдг тэнэг байхуу?Эл тодоор 60тэрбумдаад бнуу??ийм мөнгөтэй бол бизнэсээ хийгээд өөрийнхөөрөө амьдрах нь дээр байхдаа

1  |  0
hhh(202.179.24.38) 2025 оны 03 сарын 13

Bi buuuuur oilgokhgui yum. yun denchin be. uls oron chini dampuurchaad baikhad bas l denchin. Bolioch eee Erdene durak aa

1  |  0
Зочин(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

100 сая уу тэгээд дараа нь энэ мөнгөө хаанаас олох юм. АН ирээдүйн авилагчдаа бэлтгэж байгаа юм байна. 35 хүртэлх насны залуучуудад 100 сая байх уу. Эсвэл хар багаасаа хулгай хийсэн үү. Эсвэл хулгайчын үр сад уу

1  |  0
Top