Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов

2017 оны 03 сарын 16

Засгийн газрын хуралдаан 2017.03.15-ны өдөр болж Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 11187.05 га-гаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын түүх, соёлын дурсгалт газрын хилийн заагийг 650.0 га-гаар баталлаа.

Дээрх газруудын хилийн заагийг 11 837.05 га-гаар улсын тусгай хамгаалалтад авснаар нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь 0.04 хувиар нэмэгдэнэ.  Ноён уулын тусгай хамгаалалтад авсан газар нутагт уул уурхайн ашиглалт, хайгуулын 5 тусгай зөвшөөрөл олгосон байна.

Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын эргэн тойронд Зурамтай, Хужирт, Сүжигтийн амаар Хүннүгийн үеийн түүхэн дурсгал ихээр олддог. Дээрх газар Хүннүгийн үеийн булш гэхэд л 200 гаруй байдаг юм.

Байгалийн нөөц газар, түүх, соёлын дурсгалт газрын нөхөн олговрын асуудлаар холбогдох талтай хэлэлцэн тохиролцож, шийдвэрлэх, мэдээллийн санд бүртгэхийг сайд, агентлаг, аймгуудын Засаг дарга нарт даалгалаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HUJAA(59.153.112.27) 2025 оны 03 сарын 13

BAYARTSOGTIIN NOLOO BAISAAR L BAIH SHIV

1  |  0
-(103.20.152.50) 2025 оны 03 сарын 13

Мэдлэг боловсролгүй, боловсролгүй гэдэг маань дээрхи асуудлыг үнэн зөв шудрага бодит байдлыг үндэслэн тухайн газар орны ард иргэдийн эрх ашиг зан заншил цаашлаад улс орны ирээдүйн төлөө алын хараатай шийдвэрлэж чадахгүй өнгө мөнгөний хойноос хөөцөлдөж явдаг тийм л толгой хоосон хүмүүсийг яагаад дээш нь гаргаснаа бод, улс орныхоо төлөө чиний төлөө ажиллаж чадахгүй этгээдэд юуг нь найдаж сонголт хийснээ бүүр их бодоцгоо, ,,

1  |  0
Top