ТАВАН настай охин эмээ нараа ганцаараа АСАРЧ байна

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 15

Таван настай охин ээждээ хаягдсан ч өөрийн эмээ, өндөр эмэг эхээ асран халамжилж байна.

Хятад улсад амьдардаг Анна Ванг хэмээх охин хоёр эмээгийнхээ асрамжлагч юм. Охины эцэг түүнийг төрөөд гурван сартай байхад нь шоронд орсон бол эх нь дахин хүнтэй гэрлэн эмээ, ээж, охиноо хаян одсон гэнэ.

92 настай эмэг эх нь хэвтэрт, эмээ нь үе мөчний өвчтэй явж чаддаггүй учир охин маш сайн асран хамгаалагч болсон байна. Хөршүүд нь ногоон талбайгаасаа ногоо авахыг зөвшөөрдөг тул дан ногоогоор эмээ нараа хооллодог гэнэ. Эмээ нараа тогтмол бие засуулж, гэрээ сайн цэвэрлэдэг байна.

Охины чанадаг ногоо нь эрүүл хооллолтонд ордог хэмээн Хятадын хүнсний алба хэлж буй ч ээжийгээ санахаараа зөндөө уйлдаг хэмээн охин ярьжээ.


Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top