Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

2017 оны 03 сарын 15

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.  

2017.03.15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ    

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Алтай, Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 9-14 градус, Увс нуурын хотгороор шөнөдөө 18-23 градус, өдөртөө  3-8 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.  

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.  

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.  

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна. 

2017 оны 03 дугаар сарын 16-наас 03 дугаар сарын 20-ныг хүртэлх   цаг агаарын урьдчилсан төлөв  

16-нд баруун болон  төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар,  17-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говь, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас, 18-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст нойтон цас, хур тунадас орно. Салхи 17-нд Алтайн уулсаар, 18-19-нд баруун, төв, говийн нутгийн зарим газраар  секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top