НҮБ дэлхийн хүн амын өсөлтийн талаар сүүлийн хоёр жил хийсэн судалгааныхаа тайлангаа мөн өдөр тавилаа. Судалгааны үр дүнд дэлхийн хүн ам 2100 он гэхэд 10 тэрбум болно гэдгийг мэдэж авчээ. Гэхдээ хамгийн сонирхолтой үзүүлэлт дэлхий нийтийх бус, улс орнуудыг тус, тусад нь судлах үед ажиглагджээ. Одоо 310 сая байгаа АНУ-ын хүн ам 2050 онд 400, 50 жилийн дараа 478 сая болж өсөх юм байна. Афганистан, Нигерийн хүн ам үүнээс ч ихээр өснө гэсэн прогноз гарсан аж. Нэгэн зууны хугацаанд Афганистаны хүн ам гурав дахин өсч 110 сая болох бол эдүгээ 156 саяулаа байгаа Нигеричүүд 2100 онд 750 сая болж тав дахин өсөх юм байна. Тивүүдээр авч үзвэл Африк тивийн хүн ам хамгийн хурдтай өсөх ажээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )
aimshigta
Хамгийн ядуу амьдралтай дорой хөгжилтэй үндэстэн харх шиг үрждэг юм байна. Хяналт муутай, нийгмийн хариуцлага сул учраас тэр биз.