Энэ онд нийт 1.19 сая хүн эх орноосоо дүрвэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 14

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан комисс / UNHCR / ээлжит тайлангаа гаргажээ. Дүрвэсэн хүмүүсийн тоо 45.2 саяд хүрч, дэлхийн дайнаас хойших хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрсэн талаар 2012 онд мэдээлж байсан бол энэ удаа дүрвэгчдийн тоо анх удаа 60 сая хүрсэн, 2017 онд 1.19 сая хүн гуравдагч орон руу дүрвэх төлөв байгаа талаар дуулгалаа. Дэлхийн хүн амын тоотой харьцуулж үзвэл 122 хүн тутмын нэг нь дүрвэж яваа аж. Мөн 2017 онд 1.19 сая хүн эх орноо орхин гуравдагч орнууд руу дүрвэх төлөв байгааг ч тооцоолжээ.      

 Иргэд орон гэрээ орхиж явах болсон үндсэн шалтгаан нь дайн байна. Нийт дүрвэгсдийн 55 хувь нь Афганистан, Сомали, Ирак, Сири, Судан зэрэг улс байгаагаас ийм дүгнэлт хийж болох юм. Сүүлийн 32 жилд дүрвэгсдийн тоогоороо Афганистан дэлхийн бүс улсуудыг “тасархай” тэргүүлсэн хэвээр. UNHCR-ийн гаргасан тайлангаар бол дөрвөн дүрвэгч тутмын нэг нь афган хүн байдаг байна. Афган дүрвэгсдийн 95 хувь нь Пакистан, Иран руу гарсан байдаг ажээ.

Судалгаанаас харахад, дүрвэгсдийн “давалгаа” хөгжингүй, хөгжиж байгаа орнуудыг чиглэх нь илүү байдаг юм байна. Нийт дүрвэгсдийн 81 хувь нь дээрх ангилалд багтах орнуудыг сонгон очсон байдаг юм байна. Дүрвэгч хүлээж авсан хэмжээгээрээ 2015 онд Герман /441.8 мянга/ удаалсан байна.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top