Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал дөнгөж сая Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.
Хуралд шүүгдэгч болон хохирогчийн талын өмгөөлөгчид оролцож байна. Сэтгүүлчид шүүх хурлын хаалт болон нээлтийг зөвхөн мэдээлэх юм.
Эргэн сануулахад, анхан шатны шүүх хуралдааны шийдвэрээр шүүгдэгч Т.Чимэгээд 24 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жилийн хорих ял оноосон юм. Ингэхдээ тэд 23 жилийг нь гянданд, үлдсэн хоёр жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан байдаг.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )
шүүх хурал ч гэж дээ хэдэн авилгач шүүгчийнхээ алдааг засаж чадвал сайн л байна Одоо өмгөөлөгч нар нь мөнгө аваад эсрэг талдаа үйлчилдэг болчихсон гэсэн хэдхэн сайн өмгөөлөгч л байгаа үнийг нь дийлбэл