Талийгаачтай хамт байсан залуус хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 14

Энэ оны эхээр буюу нэгдүгээр сард Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал кэстл” хотхоны 12 давхраас 22 настай залуу унаж, нас барсан хэрэг гарсан билээ.  Хэрэг гарах үед түүнтэй хамт байсан 11 залууг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор Улсын мөрдөн байцаах газраас шалгаад байсан юм. Тэгвэл шүүхийн шинжилгээний хариу гарчээ. 

Тодруулбал, талийгаачтай хамт байсан залуус хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогджээ. Уг хэргийг  Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тасаг шалгаж байгаа юм. 

 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.23.99) 2025 оны 03 сарын 13

МАН-ЫНХААН ТА НАРЫН ҮР ХҮҮХЭД БИШ БОЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ БОЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ.МОНГОЛД ГАЗАР АВЧ БАЙГАА ЦАГААН ТАХЛЫГ ЗОГСООХ ХҮЧ ТА НАРЫН ГАРТ АРД ТҮМЭН ӨГСӨН Ч ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХ СЭТГЭЛ ЗҮРХ ДААНЧ АЛГА БАЙХ ШИГ БАЙНА ДАА. ИЙМ УНХИАГҮЙ ТӨР ЗАСАГТАЙ УЛСЫН ЗАЛУУС АМЬ НАСАА АЛДСААР ДУУСАХ УУ??? ОДОО ИРГЭД ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ ХАМГААЛУУЛАХ ХҮЧНИЙГ БАЙГУУЛАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ.

1  |  0
Top