Давж заалдах шүүх хуралд С.Оюун оролцож магадгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 13

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Санжаасүрэнгийн Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон билээ. Хурлаар Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, О.Содномдаржаа нарын талийгаач  С.Зоригийг зохион байгуулалттайгаар, захиалгаар, онц хэрцгий аргаар, шунахайн сэдлээр хөнөөсөн гэж үзэн тэдэнд  24-25 жилийн хорих ял оноосон юм.  

Тэгвэл дээрх шийдвэрийг С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун “Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна" хэмээн үзэж давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. 

 С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өглөө  09:00  цагт болно. Уг хурлыг шүүн явуулах шүүгчдийн бүрэлдэхүүний нэрийг гадны нөлөөллөөс хамгаалах зорилгоо нууцалж байгаа аж.

Шүүх хуралд  "С.Оюун оролцоно" хэмээн хэвлэлүүд бичиж байгаа ч одоогоор оролцох эсэх нь  тодорхойгүй байна.  

Б.Алтжин

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Финг Минг Хуа(202.55.191.76) 2025 оны 03 сарын 13

Булганыг ОРОЛЦУУЛ.

1  |  0
зочин(66.181.189.182) 2025 оны 03 сарын 13

”Ардчилсан хувьсгалчдын нэг” гэхээр Элбэг ээ, Батүүл чихэж орж ирээд байна. Зориг бол Ардчилсан хөдөлгөөнийг санаачлагч, ардчилсан хөдөлгөөний удирдагч шүү.

1  |  0
ц.оюунгэрэл(182.160.38.118) 2025 оны 03 сарын 13

батүүлийн булган нарын гэрийн гадаа ард түмэн жагсаж шүүх хуралдаа орохыг шаардах гэж байна гэнээ.

1  |  0
KAKA(124.158.79.173) 2025 оны 03 сарын 13

Gemgui humuusiig sullah heregtei. KOMINTERN hiisen allaga gdg ni todorhoi shuu dee

1  |  0
zar(43.228.129.144) 2025 оны 03 сарын 13

Үхрийн нүдний 500 ширхэг суулгац ширхэгийг нь 15000 аар зарна.2012 оноос 5 дах жилдээ тарьж байгаа ба 1 модноос 10 орчим кг жимс хураадаг болно. тел:96667103

1  |  0
Top