Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Улаанбаатар хотод байршилтай ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга хүргүүлжээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагууд сонгон шалгаруулалтад оролцох боломжтой. Барилгажилтын төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ тус газарт дөрөвлдүгээр сарын 14-ний 16.00 цагаас бичгээр ирүүлэх юм байна.
Байршил:
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 13, 17, 18 дугаар байрууд 0.86 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 31, 35 дугаар байрууд, нийт 0.52 га
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 53, 54 дүгээр байрууд, нийт 0.42 га
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 39 дүгээр байрууд нийт 0.26 га
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Арьс ширний 31 дүгээр байр
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 36А, 36Б байр
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын орон сууцны 20 дугаар байр
Баянгол дүүрэг 2 дугаар хороо 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байр нийт 3.43 га
Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 1, 2, 3, дугаар байр нийт 0.67 га
Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 4, 5, 6 дугаар байр нийт 0.3 га
Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 10, 11, 12 дугаар байр 0.51 га
Баянгол дүүрэг 20 дугаар хороо БХН-30, БХ-2-27, БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37 дугаар байр нийт 2.24 га
Баянгол дүүрэг 2 дугаар хороо 33, 31 дүгээр байр нийт 0.38 га
Баянгол дүүрэг 2 дугаар хороо 32, 30, 29 дүгээр байр нийт 0.41 га
Баянгол дүүрэг 2 дугаар хороо 28, 27 дугаар байр нийт 0.3 га
Баянгол дүүрэг 2 дугаар хороо 26 дугаар байр нийт 0.12 га
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо залуус хотхоны 1, 2, 5, 8, 9 дүгээр байрууд нийт 0.84 га
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Сүүний 21, 22, 27 дугаар байрууд нийт 0.51 га
Налайх дүүргийн 2 дугаар хороо 24, 25, 26, 27, 29, 30 дугаар байрууд нийт 1.2 га
Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 0 )