Өмнөговь аймагт үл мэдэгдэх шингэнд нүүрс тээвэрлэж явсан гурван жолооч хордож амиа алджээ. Тодруулбал Өмнөговь аймгийн зургаан тээврийн жолоож нэгэн цайны газар хооллоод, архи уугаад гарсан байна. Улмаар цааш явж байгаад замдаа гурвынх нь бие огцом муудаж нас баржээ. Харин үлдсэн гурван жолооч одоогийн байдлаар сэхээнд биеийн байдал тун тааруу байгаа юм. Энэхүү хэрэг гарсны улмаас ЭМЯ, Хор судлалын салбар, зөвлөл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нартай цахим хурал хийж, өвчтнүүдийн эмчилгээ, оношилгоо, хариу арга хэмжээний талаар зөвлөмж өгч, мэргэжил аргазүйн удирдлага, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шуурхай ханган ажиллажээ. Дээрх зургаан жолооч нь “Монфорт” компанийн зургаан жолооч байсан байна. Урьдчилсан байдлаар архины хордлого гэх оношийг тавиад байсан ч техникийн спиртэд хордсон байж болзошгүй хэмээжээ. Амиа алдсан гурван жолоочийн хоёрынх нь цогцсыг өчигдөр Улаанбаатар хотод авчирсан байна.
Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 2 )
өмнөговь аймагт нүүрс тээвэрлэж явсан гурван жолооч үл мэдэгдэх шингэнд хордож амиа алджээ гэж бичмээр юм.
Машин барь явж байж архиа уугаад байдаг нь ямар учиртай юм. Гай нь иржээ зайлуул