”Гэгээн үйлстэн 2017” тодруулах шалгаруулалтын материал хүлээн авч байна

2017 оны 03 сарын 13

"Аз жаргалын зам" ТББ-ын санаачлагаар дөрөв дэх жилдээ "Дэлхийн аз жаргалын өдөр"-ийг Монгол Улсад тэмдэглэхтэй холбогдуулан олон нийтэд дараах уралдааныг зохион байгуулж байна.

Аз жаргалын тухай хүмүүсийн бодол хүслийг толилуулж, нийгмийн сэтгэл зүйд сайн сайхныг түгээж уриалах, "Гэгээн үйлстэн"-үүдийг алдаршуулан дэмжих, сайн үйлсэд нь хувь нэмэр оруулах зорилготой "Аз жаргал миний нүдээр" уралдааныг орон даяар зарлалаа. Уралдаан гар зураг, фото зураг, эссе гэсэн төрлүүдээр явагдана.

Шагналын сан: 

1-р байр 2 хүн - Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

2-р байр 2 хүн - Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

3-р байр 2 хүн - Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Шалгаруулах номинацийн төрөл:

- "Гэгээн үйлстэн"

- "Гэгээн үйлстэн байгууллага"

- "Гэгээн үйлсийг дэмжигч байгууллага"

- "Түүхэн Гэгээн үйлстэн"

- "Аз жаргалтай аав"

- "Аз жаргалтай ээж"

Уралдааны хугацаа:

1. Уралдааны материал хүлээн авах хугацаа: 2017.03.20-ны 18 цаг

2. Шүүгчид дүн гаргах хугацаа: 2017 оны 03 сарын 24

3. Шагнал гардуулах ёслолын өдөр: 2017.03.24

Уралдаанд ирүүлэхдээ: 

Бүтээлийн нэр, овог нэр, регистрийн дугаар, сургууль, анги, ажил, мэргэжил, утасны дугаар, гэрийн хаяг

Жич: Ирүүлсэн бүтээлийг буцаан олгохгүй

Гэгээн үйлстний бүрдүүлэх материал:

1.Оролцогчийн анкет

2. Ажил байдлын тодорхойлолт /Өөрийн, байгууллага, хувь хүний/

3. Оролцогчийг дэмжсэн 1-2 албан бичиг /Тодорхойлж чадахуйц хамтран ажиллагч болон дэмжигч байгууллага, хувь хүн/

4. Хийсэн болон оролцсон сайн үйлсийн ажлын товч тайлан. 

5. Баримт материалууд /Үйл ажиллагаа, өөрчлөлт, үр дүнг харуулсан гэрэл зураг, видео бичлэг гэх мэт/

6. "Гэгээн үйлс" номинацид дэвшүүлж буй ажил үйлс, гавъяаг танилцуулсан 2-3 минутын видео бичлэг бэлтгэн ирүүлсэн байна. Бичлэг дуу, дүрс техникийн шаардлага хангасан байх.

"Аз жаргалтай аав", "Аз жаргалтай ээж" номинацийн шалгуур

  • Монгол эр хүний эрхэм шинж/ Монгол эм хүний эрхэм шинжийг өөртөө шингээсэн
  • Үр хүүхдүүдээ гэр хүмүүжлийн эрдэм ухаанд сургасан 
  • Эцэг эхийн зөв үлгэр дууриалалтай, элдэв муу зуршилгүй /архи, тамхи хэргэлдэггүй байх/
  • Гэр бүлийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж ёс зүйгээ дээдлэн хүндэлдэг 
  • Аз жаргалтай гэр бүлийг цогцлоогч 
  • Үр хүүхдийнхээ бахархал болсон
  • Нийгэмд ажил хөдөлмөр эрхэлдэг /тэтгэвэрт гарсан байж болно/
  • Нөхрөө, эхнэрээ хайраар дутаадаггүй гэх шалгуурын дагуу үр хүүхэд, хамт олон, найз нөхөд, ах дүү, төрөл садан нь тодорхойлж болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top