Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” зүүн гурван аймагт ажиллаж байна

2017 оны 03 сарын 11

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлэг энэ сарын 06-наас эхлэн зүүн гурван аймагт ажиллаж байна.

Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, улс орон нутгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах зорилго бүхий ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү ажлын хэсэг энэ сарын 06-ны өдөр Хэнтий аймагт ажилласан.

Шуурхай бүлгийг тус аймагт ажиллах үеэр  аймгийн Онцгой комисс хуралдаж нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон тулгараад байгаа асуудлаа танилцуулсан юм.

Хуралдааны үеэр Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сайн байна гэж дүгнэлээ. Харин зарим сумдад малын эмчийн хүрэлцээ муу, зам даваа цасанд боогдсоноос болж вакцинжуулалт тааруу хийгдэж байгаа тул аймгийн онцгой комиссоос тавьсан хүсэлтийн дагуу ХХААГ-аас 10-15 малын эмчийг Улаанбаатар хотоос авчирч хүч нэмэгдүүлэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Мөн аймгийн хэмжээнд вакцинжуулалтад хамрагдахгүй үлдсэн ганц сум болох Өмнөдэлгэр суманд 160 мянган тун вакцин шаардлагатай байгаа хэдий ч улсын нөөц шавхагдсан тул бусад аймгийн нөөцөд байгаа вакцинаас татах замаар асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Түүнчлэн шуурхай бүлэг хоёр багт хуваагдан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Баруун-Урт сумдад ажиллалаа.

Түмэнцогт сумын хувьд шүлхий өвчний нийт гурван голомтод 1008 толгой мал өвчилснөөс өвчилсөн бүх малыг устгалд оруулсан байна. Мөн тус сумын хэмжээний бүх малыг вакцинжуулж дууссан байна.

Харин Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд мал эмнэлэг, үржлийн хоёр нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд вакцинжуулалтын таван хэсэг гарган ажиллахаар болжээ. Вакцинжуулалтын ажлыг 10 хоногт багтаан дуусгах үүргийг өгсөн байна.

Шуурхай бүлэг өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.123.194) 2025 оны 03 сарын 13

Аль хүнд хэцүү хурцадсан нөхцөл байдлыг гэтлэн туулахад онцгойхон ажиллаж бн. Ажлын нөхцөл бололцоог нь сайн хангаж өгөхөд орон нутагч , дээд түвшиндч сайн анхаараасай. Онцгойхон хүчирхэг, шуурхай , мэрэгшсэн байханд их дэмжлэг орон нутгаас, улсаас хэрэгтэй юм.Цаг үеэ олооогүй буруу шийдвэрээс болж тэр жил нисдэг тэрэг сүйрч олон хүн амь үрэгдсэн явдал мэрэгжлийн бус удирдлагаас болсон.Иймд дээд удирдлага нь тогтвортой мэрэгжлийн олон жилийн дадлага туршлгатай хүн байх болохоос сонгуулийн дараах улс төрийн томилгоо байж болхгүй . Энэ байгуулага хамт олонд ”онцгой” анхаарал чухалшүү...

1  |  0
АРД(202.9.40.68) 2025 оны 03 сарын 13

МАЛЫН МАХНААСАА УДАХГҮЙ АРД ТҮМЭН НЬ ӨВЧИН АВЧ ХОРДОЖ Ч МЭДХЭЭР БОЛООД БАЙНА ИЙМ АЖИЛТАЙ ЗАСГЫН ГАЗАР САЙН АЖИЛЛАЖ БАЙНА УУ? УИХ-ЫН ГИШҮҮД НЬ ЮУ ХИЙДЭГ ЮМ БОЛ СЭТГЭЛ ЗОВОХГҮЙ Л БАЙНА УУ? МАЛ ӨСЛӨӨ ГЭЭД ӨВЧИНД НЬ БАРИУЛААД АРД ТҮМНЭЭ Ч ӨВЧЛҮҮЛЭЭД ДУУСАХ НЬ ДЭЭ ХЭНИЙГ Ч СОНГОСОН НЭМЭРГҮЙ ШИВ ДЭЭ СОНГУУЛИА ГЭЖ НАМУУДЫН ТОГЛООМ ЮМ ДАА

1  |  0
АРД(202.9.40.68) 2025 оны 03 сарын 13

КОМИСС АЖИЛЛАЖ БАЙГАА ЦАРАЙ ГАРГААД МАЛДАА ЧАНАРТАЙ ВАКЦИН ХИЙХГҮЙ ЗҮГЭЭР Л ХЭДЭН ТЭР БУМЫН ЧАНАРГҮЙ ВАКЦИН ШАХААД БАЙХААР МАЛЫН ӨВЧЛӨЛ НЬ ЯАЖ ЭРҮҮЛЖИХ ВЭ ДЭЭ ТЭГЭЭД Ч ЭНЭ КОМИСС МАЛЫГ ЭРҮҮЛ БОЛГОХ СОНИРХОЛ БАЙХГҮЙ ЗАСГЫН ГАЗРЫН ШИЙДВЭРТ БАРИГДАН АЖИЛЛАЖ БАЙНА ИЙМ ЗАСГЫН ГАЗРЫН АЖИЛ ӨӨДЛӨХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ.

1  |  0
Top