Англид жагсаал хийхэд цагдаа нар нь ”Амжилт хүсдэг” бол харин Монголд мөрдөн мөшгөдөг

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 10

Мартын наймны өдөр түүхэндээ анх удаа монгол эмэгтэйчүүд эрэлхэг зориг гарган үг хэлэх эрх чөлөөгөө тун хачирхалтай үйлдлээр илэрхийлсэн нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж буй. Тодруулбал, эрхийн өдрөөрөө гурван эмэгтэй "Оффшорчдыг шалгаж хариуцлага хүлээлгэ", "Бидэнд баярлах шалтгаан алга", "Хулгайлсан хөрөнгөө буцааж өг" гэсэн утга бүхий лоозон биедээ өлгөж хагас нүцгэн жагсаал хийсэн юм. 


 

Үүнтэй зэрэгцэн Лондон хотод  нэгэн эмэгтэй мөн эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг.  Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр эхнэрийн хамт гуравдугаар сарын 1-ний өдөр Английн хатан хаан II Элизабетэд хүндэтгэлгүй хандсан, дипломат алдаа гаргасан хэмээж тэрбээр ИБУИНВУ-д суух элчин сайдын яамны гадна ийн жагсаал хийв. Тэгвэл энэхүү жагсаалд өнөөдөр хоёр ч монгол эмэгтэй нэмэгдсэн байна. Энэ үеэр Английн цагдаа нар тэдэн дээр ирж тайлбар авсны зэрэгцээ амжилт хүсээд явжээ. 

Гэтэл манайд хууль хүчний байгуулагынхан “Сүхбаатарын талбай дээр нүцгэн жагсаал хийсэн гурван эмэгтэйн гэрийг хайж мөрдөн мөшгөсөн" болохыг тус жагсаалыг зохион байгуулсан Б.Болор-Эрдэнэ хэлсэн байдаг.

Дээрх  үйлдлээс Англи, Монголд нөхцөл байдал  ийн тэнгэр, газар  мэт ялгаатай  болохыг илтгэж буй мэт. 

Б.Алтжин

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.41.53) 2025 оны 03 сарын 13

Монголд төр засгаа хүндэтгэхээ нэгэнт больсон тул Хотын захиргааны шийдвэрийг хэн ч үл тооно, тэгээд дүүргийн албаны барыг эзэлж авна, бас дотроос нь түгжиж үлй ажиллагааг нь зогсооно. Цагдаа очно. шаардлагыг үл биелүүлдэг тул цагдаа иргэн хоёрын хооронд нанчилдаан болно. Ард нь Пүрэвдаавуу зүв зүгээр зурагтаар ярилцлага өгч, би очихоор эсэргүүцсэн болох гээд байна гэж ярина. Англи Монголын ялгаа их бий. Англичууд цагаан арьстан Монголчууд бид утаанд хордсон пад хар царайтай. Цагдаа руугаа цагаан нунтаг зүйлийг хайр найргүй цацна. Цагдаагаа үзэн ядна. Цагдаагүй амьдраад үзчихье л гэнэ шүү.

1  |  0
Бат(202.9.41.53) 2025 оны 03 сарын 13

англид бол нутаг дэвсгэрийн захиргаанд мэдэгдсэн байх ёстой. тэгээд лозун зэргээ бариад хэнд ч саад болохгүй жагсаж үзэл бодлоо иэлэрхийлдэг. Хууль хэрэгжүүлсэнд цагдаа талархал илэрхийлдэг. Монголд бол дүүрэгтээ мэдэгдээд зөвшөөрөл өгөхгүй гэдэг нийтлэг хандлагатай тул шууд л жагсана. Эсвэл Бат-Үүл нар шиг Телевиз руугаа дайраа, оруулахгүй гэснээс болж нанчилдана, эсвэл мөнгө өгөөд трактор авчирч, Сүхбаатарын талбайд жагсах гэнэ. шудрага биш зүйлтэй тэмцэх гэсэн санаа байж болох ч дандаа өөрсдийнхөө хувийн эрх ашгийг дээгүүр тавьдаг. эсвэл гадны мөнгөөр угжуулсан байдаг.

1  |  0
mongol(58.123.139.239) 2025 оны 03 сарын 13

anglichuudad ene yamar hamaatai yum be mongold jagsaal hiih zoriggui yumnuud holoos hashgirdag genee muuhai buduun baij shaldan icheech goy biytei humuus shaldaldag yum

1  |  0
Top