Төрийн албыг үнэгүйдүүлсэн Төрийн шийдвэрийн гол золиос нь манай цагдаагийнхан

2017 оны 03 сарын 10

Төрийн албыг үнэгүйдүүлсэн Төрийн шийдвэрийн гол золиос нь манай цагдаагийнхан болж буйд маш ихээр харамсаж байна. 

Баян Зүрх дүүрэгт гарсан үймээний гол хохирогч бол Цагдаа. Хөөрхий хэдэн пөөдийсөн цагдаа нараа харахаар өрөвдөх юм. Заамдуулаад л, нулимуулаад л, зарим нь бараг л зодуулж байгаа харагдсан. Тушаалаар л хөдөлж буй тэднийгээ Монголчууд бид ойлгох хэрэгтэй болжээ. Эргэж буцах юм бол тушаал юундаа үзэглэж иргэдэд сөрөг ойлголт төрүүлж, тэдний хооронд мөргөлдөөн, үзэн ядалт, хагарал хүртэл бий болгодог байна аа. 
Өвөл, хавар хурдан морь уралдуулахаа шүүхийн шийдвэрээр болилоо л гэсэн. Хуулиа зөрчөөд зэрлэг цэнгүүнээ зохиолоо. Яагаа ч гүй эрт хар хүйтнээр тушаал өгөөд хэдэн пөөдийсөн цагдаа нараа хамгаалалтанд гаргасан харагдсан. 

Уул нь Төрийн алба шүү дээ. Энэ хэдэн цагдаа амралтгүй, цалингүй бас эрх мэдэлгүй. Хатуухан хэлэхэд Tөрийг зайдагнагчдын нохойд баридаг мод мэт болсон. 

Өнгөрсөн жил би өглөө эрт Буянт-Ухаа дээр онгоцноос буухад хотын төв хүртэл дүүрэн цагдаа ойр ойрхон зайтай замын 2 талаар хар хүйтэн, жаварт эгнүүлээд зогсоосон байсан. Учрыг нь ухсан манай Ерөнхийлөгч Франц улсад айлчлах гээд гэтэл Парист террорист гэмт халдлага үүсээд айлчлал цуцлагдаад манайхан сүржигнэж хүчилсэн хамгаалалт гаргаад буй нь тэр гэсэн. 
Сая гэхэд л битүүний орой бөх үзлээ. Бас л дүүрэн цагдаа гадна доторгүй. Шөвгийн 4-н бөх гараад ирэнгүүт дагаад талбай дээр бөөн цагдаа. тойруулж зогсоох юм. Хэнээс хэнийг хамгаалаад буй нь ойлгомгүй санагдаж байлаа. 

Наадмаар ч мөн адил. Цэнгэлдэх, Xүй долоон худагт шороо тоосонд булагдсан битүү цагдаа. Хүмүүсийн цөс хөөргөсөн, дургүйг нь хүргэсэн иймэрхүү бохир үйл ажиллагааны хохирогч нөгөө л хэдэн цалингүй, амралтгүй эрх чөлөөгүй цагдаа нар. Цагдаа нараа өмөөрч Төрөө дээдэлж бичлээ. 

Монгол цагдаагийн яруу алдар мандан бадартугай!

Доктор М. Найданхүү

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРДЫН СЭТГЭЛ(202.9.40.68) 2025 оны 03 сарын 13

МЭДЭЭЖ ХЭН ҮНЭГҮЙДҮҮЛЭХ АЖИЛЛАГААГ ХИЙЖ БНА ВЭ ГЭХЭЭР ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАНГУУД Л ХИЙЖ БНА ӨӨРСДИЙН ХИЙСЭН ГЭМТ ХЭРГИЙН ЧАНАРТАЙ ХЭРГҮҮДИЙГ ДАЛДАЛХЫН ТУЛД ЦАГДААГИЙН УДИРДЛАГААР ӨӨРСДИЙН ХҮМҮҮСИЙГ ТОХОЙН ТОМИЛОЖ ЦААШЛААД ТОМИЛОГДСОН АЛБАН ТУШААЛТАН ДООРОО АЖИЛЛАХ ХҮМҮҮСИЙГ ӨӨРСДИЙН ХҮМҮҮСЭЭР ТОМЛИЖ НӨГӨӨ ХЭРЭГ ХИЙСЭН ТӨРИЙН ДЭЭД ХҮМҮҮСТЭЭ ҮЙЛЧЛЭЭД ЭХЭЛДЭГ НЬ НУУЦ БИШ ЦАГДАА ХЭН МУУХАЙ ХАРУУЛЖ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА Ч МӨН ЯЛГААГҮЙ ЯДАРСАН ХҮМҮҮСТ ҮЙЛЧИЛДЭГ БИШ ДЭЭД ХҮРЭЭНИЙ ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ХАМГААЛАГЧИД БОЛСОН НЬ МОНГОЛ УЛСАД ИЛТ МЭДРЭГДДЭГ БОЛСОН НЬ НУУЦ БИШ

1  |  0
zochin(66.181.179.190) 2025 оны 03 сарын 13

tsagdaa ch gesen xun, ta bidnii ax duu aav eej, exner nuxur, naiz aa bas bagsh suragch shuu, huurhii xedxen nohoid baridag modoo xairlaj, hamgaalay ajillaj amidrax bolomjiig ni burduulie

1  |  0
Баяр(202.70.46.208) 2025 оны 03 сарын 13

Тангарга өргөсөн нэртэй команд гүйцэтгэгч робот хүүхэлдээнүүд

1  |  0
Top