Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн хөгжлийн сайд асан Санжаасүрэнгийн Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Хорих 461 дүгээр ангид таван өдрийн турш хаалттай болсон билээ. Улмаар Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, О.Содномдаржаа нарын талийгаач С.Зоригийг зохион байгуулалттайгаар, захиалгаар, онц хэрцгий аргаар, шунахайн сэдлээр хөнөөсөн гэж үзэн тэдэнд 24-25 жилийн хорих ял оноосон юм.
Тэгвэл шүүх хурлын дараа С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун “Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Шүүх хуралдаанд хохирогч бидний өмнөөс өмгөөлөгч оролцож, байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна” хэмээн мэдэгдэл гаргаж улмаар давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг.
Тэгвэл түүний дээрх гомдлыг шүүх хүлээн авч давж заалдах шатны шүүх хурлыг ирэх мягмар гаригт товлосон болохыг нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс мэдээллээ.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 4 )
ene hurliin zurag asuudal shiidsen baidal he he he
Зориг агсанаар зарим нь улстөр хийгээд байх юм аа. МАН - ы л хийж чадах ажил даа. Юу ч хийнэ дээ наадуул чинь. Ха байна нөгөө би л УИХ .д гарвал илрүүлнэ гээд байсан Мөрөн одоо муу юм болгоныг Элбэгээ гэх юм үнэн чюм жу худлаа ч юм уу хэн мэдлээ. Төр засаг тэр үед нь л шуурхай хөдлөх хэрэгтэй байсан юм . Олон аавын хүүхдүүд алга болсон доо.
yanadaa ene neg eh hun,ene harahaas gemgui zaluug gemtei bolgoh gesen teneg elbegdorjiin tenegleld zuv hariult uguh hural boloosoi.Ouyn mini!
Аль эртнээс ахынхаа телее тууштай явах байсанАлбан тушаалтай зуурч суухаар