Монгол улсад авилгын асуудал байсан, байсаар ч, цаашдаа илүү өргөн хэмжээнд тэлж хөгжих нь харагдаж байгаа. Тэгвэл өнөөгийн энэ нийгэмд яг ямар албан байгууллага хамгийн их авилга авдаг вэ хэмээн жирийн иргэнээс асуух юм бол тэд ямар ч бодох зүйлгүйгээр Сургууль, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллага, Улсын бүртгэлийн газрууд хэмээн хэлнэ. Тэгвэл эдгээр газруудаар үйлчлүүлэхдээ ямар түвшний иргэд хамгийн их авилга өгч байгаа вэ гэдэг судалгааг “Трансарэнси Интернэшнл” Олон улсын байгууллага гаргажээ.
Судалгаан дээрээс авч үзвэл:
Бичиг баримт, Улсын бүртгэлтэй холбоотой – 11%
Улсын сургуультай холбоотой – 10%
Эрүүл мэндийн байгууллагтай холбоотой – 16%
Цагдаагийн байгууллагатай холбоотой – 16%
Мөн хамгийн их авилга өгдөг иргэдийн дийлэнх нь амжиргааны түвшин доогуур, ядуу иргэд өгдөг хэмээн гарчээ. Өөрөөр хэлбэл эдгээр байгууллагууд амжиргааны түвшин доогуур эдгээр ядуу иргэдэд хамгийн их хүндрэл учруулж ажилладаг хэмээн харагдаж байгаа юм.
Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 1 )
Авилга авахгүй газар гэж нэг ч байхгүй хувь хүн ч бай албан газар ч бай адил жижигхээн хувийн үйлдвэр жаахан ажил хиййгээд мөнгөө нэхэмжилэхэд даргад нь 10% өгөхгүйгээр хэзээ ч мөнгөө авахгүй нягтлан бас авах санаатай харна НӨАТ төлнө татвар төлнө түрээс төлнө цалин өгнө ингэсээр өөрөө хоосон хоцроно монголд бизнес хийх үнэхээр хэцүү за тэгээд дээгүүрээ бүгдийг зүгээр л иднэ ийм шудрага биш байдалд ажиллахад гутамшигтай ингэж амьдарч байгаадаа гутардаг