Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар болох Хатан Туул голын эхээс / Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутаг, Хойдохын адаг/ тэвш тэвшээр мод бэлтгээд эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ.
Хэн гэдэг эрх дархтаны зөвшөөрлөөр Монгол түмний ундны эх үүсвэр болсон Туул голын эх дэх ойн санг сүйтгэж эхлэв. Ой цэвэрлэгээ нэрийн дор ойн санг бүхэлд нь сүйтгэгчдэд ямар ч хяналт алга. Өнгөрсөн онуудад Заан Тэрэлжийн голын амны эхэн дэх ойг цэвэрлэгээ нэрийдлээр шудсан бол одоо Туул голын эхэн дэх ойг шудаж эхлэжээ.

Тус нутаг дэвсгэр дээр амьдардаг иргэд очиж шаардлага тавьсан боловч Дархан газраас зөвшөөрөл авсан хэмээсэн байна.
Ойн сан бүхий газар нутгийг талбайгаар тооцож гаргахад ойн сангийн нийт талбай 18.5 сая.га буюу манай улсын нийт нутаг дэвсгэрийн 11.79 хувийн эзэлдэг байна. Хууль бус мод бэлтгэлийн хэмжээ сүүлийн жилүүдэд буурч байгаа хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлсэн ч хяналтгүй олон замууд байгаа цагт модны хулгай багасаж байна гэж хэлж болохгүй.
Өдөр, шөнөгүй явагдаж байгаа модны хулгайд жилд нэгээс хоёр удаа шалгалт явуулж байгаа нь хангалтгүй юм. Хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоохын тулд нэн түрүүнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, гэмт зөрчлийг илрүүлсэн иргэд, аж ахуй нэгжийг бодитойгоор урамшуулах нь чухал.
Улсын тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэх эрхийг хэн гэдэг эрхтэн дархтан нь олгоод байна вэ?
Улсын тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэх зөвшөөрлийг олгох нь хууль бус. Гэвч хулгайн мод тээвэрлэлт одоо хүртэл байсаар л байна. Жил гаруйн өмнө БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хулгайн мод бэлтгэлтэй хатуу тэмцэхээ хэлж, энэ нь бараг сүлжээ болсон хэмээн мэдээлж байсан. Харамсалтай нь Туул гол орчмоос мод тээвэрлэж эхэлсэн нь түүний тэмцэл хэр бодитой байсан бэ гэдэгт эргэлзэхэд хүргээд байна. Бид энэ талаар илүү дэлгэрэнгүй сурвалжлан хүргэх болно.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
Ene ornii ezed ezed shig bdag bol.ard tumen ni ch yalgaagui munhag
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л ба