Цагаан идээ үйлдвэрлэгчид, худалдаачдын дунд сургалт, семинар зохион байгууллаа

2017 оны 03 сарын 09

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 мөрийн хөтөлбөрийн “2.23-т Иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, хүнсний аюулгүй байдлыг сайжруулна.” гэсэн заалтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хүрээнд ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас уламжлалт аргаар цагаан идээ үйлдвэрлэгч иргэд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарт сургалт, семинарыг  Тэнгэр худалдааны төвд зохион байгууллаа. /2017.02.22/

Сургалт семинараар цагаан идээг гар дээрээс шууд худалдаалж байгаа нь хүнсний аюулгүй байдал хангаагүй, аарцыг төрөл бүрийн хэвэнд оруулах тоног төхөөрөмж, хүнсний барааны чанарыг алдагдуулахгүй хадгалах боломжтой уут, савалгааны төхөөрөмжийн талаар танилцуулга хийгдлээ. Мөн уг тоног төхөөрөмжийг хаанаас авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг хийв.

Анх удаа болж буй сургалт семинарт оролцогчид бүтээгдэхүүнээ савлаад супермаркетуудтай гэрээ хийх боломж бүрдвэл хүнсний аюулгүй байдал болоод орлого нэмэгдэх боломжтой талаар  ярьж байв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.101.186) 2025 оны 03 сарын 13

монголчууд бид бие биеэ хуурч л байвал болоо гэж боддог болсон бна. тиймээс цагаан идээгээ хийж чадахаа больжээ

1  |  0
Top