Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Монгол улсад 161 эх амаржиж эмэгтэйчүүдийн баярын хамгийн том бэлэг болж ээждээ 161 үр иржээ. Үүн дундаас орон нутагт 68 нь төрсөн бол Улаанбаатар хотод 93 хүүхэд мэндэлсэн байна. Энэ өдөр амаржсан эхчүүдэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нараар ахлуулсан албаны хүмүүс баяр хүргэж эх орондоо хэрэгтэй, эрдэн номтой эрүүл саруул иргэнийг өсгөн хүмүүжүүлэхийг ерөөж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын баярын мэндчилгээ дэвшүүлснийг гардуулан өгсөн байна.
Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 0 )