Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу өчигдөр гурван эмэгтэй нүцгэн эсэргүүцлийн жагсаал талбай дээр хийсэн билээ.
Энэхүү жагсаалыг зохион байгуулсан Б.Болор-Эрдэнэ фэйсбүүк цахим хуудсаар дамжуулж ийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Сүхбаатарын талбай дээр нүцгэн жагсаал хийсэн гурван эмэгтэй байна. Биднийг хайж хууль хүчний байгуулагынхан гэр орноор очсон байна лээ. Бид зөв тэмцэл хийж байгаа цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ намайг Б.Болор-Эрдэнэ гэдэг. Бид өмнө нь Монголчуудыг хууль бусаар боолчилж буй Хятадуудын тухай бичлэг хийгээд цагдаа дуудахад үл тоосон атал өнөөдөр эрхээ хамгаалах өдөр хэдэн лоозон барьж зогссоны төлөө яагаад биднийг мөрдөн мөшгөөд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг минь эдлүүлэхгүй байна вэ. Бид нарын тэмцэл дөнгөж эхэлж байна” гэжээ.
Тэд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржыг одонтой эхчүүдтэй зургаа авахуулж байх үед нь "Оффшорчдыг шалгаж хариуцлага хүлээлгэ", "Бидэнд баярлах шалтгаан алга", "Хулгайлсан хөрөнгөө буцааж өг" гэсэн утга бүхий лоозон биедээ өлгөж хагас нүцгэн эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 20 )
Зөв зөв дэмжицгээе
Ene ystoi buduuleg bn haana ch jagsaal tsuglaan bolj l bdag mongol gedeg uls deereese Bainga tushaal zaawal awch hunii erhiig boogulj bdag tur niigemiin dedsuudiin togoi shanagatai hutgaldaj bga ywdal ardchilsan niigem law Bish Bainga daramt shahalt unen buduuleg!!!!
naad muusain tsagdaa nar chin xyataduudaas mungu avdag xyataduudiig oruulj irdeg umguulj xamgaaldag alban tushaaltnuudaas mungu zaavar avdag boloxoor irexgui bgam a , ulsaa samarxaar shiidtsen garuud bdg um, zarim ni bol tushaal biyluulj bga nertei zugger l zombinuud bgaama
Зөв зөв дэмжицгээе!
Зарим хүмүүс үнэхээр би болж л байвал барав гэсэн сэтгэхүйтэй хувиа хичээсэн байх юм үр хүүхэдүүд минь энэ хэдэн дарга нэртэй хулгайчуудаас болж эх оронгүй шахуу болох гээд байгаа болохоор ийм тэмцэл хийж байна малаа
Ardchilsan namin nuuts zahilgaar yvuulsan.hahuuldsan
Шалдан хүүхнүүд зогсож л байг! Хөлдөөд үхвэл өөрсдийн нь хохь биз дээ? Ямар сүртэй юм бэ?!
Болгоомжтой бцгаа. Дандаа ингээд бариулаад бхгүй... Тэр цагт энэ хэдэн цагдаа хариуцлага хүлээх үү
Цагдаа нар 7 сарын 1 нээ мартжээ
Дэмжиж байна. Ажил хийсэн нэртэй цалин хаанаа ч хүрэхгүй. Хүргэх гэж зовж амьдарч байхад тэр хулгайчид арай л дэндүү байна.
tenegtehiin
Demjij bna Mundag
ug helj uzel bodloo ilerhiileh chini ardchilsan niigmiin engiin uzegdel biz dee.espanad bol iimerhuu jagsaaliig tsagdaa ni taraah bish yamar negen ayul hurts helbert shiljihees sergiilj tartal ni dagaj yavdag yum bna lee sh dee
Elbegee heden eejuuded pdon zuuj ogsnooroo buh mongolchuudiig huurchihna gj bodson yum bhda. Bid uneheer muurnuudaar udirduulj bui hulganuud yum da
мартын 8 чинь эрх чөлөө үзэл бодлоо илэрхийлэх тэмцэх өдөр биздээ зөв тэмцэл байна
Ингэж эсэргүүцлээ илэрхийлэх нь Ардчилсан нийгэмд юу нь буруу байгаа юм. Коммунистуудын дарангулал арай дэндэж байна.
ЗӨВ,ЯАГААД БЛОХГҮЙ ГЭЖ.БҮГД ХЭЛЭХ ЁСТОЙ.ТОМЦУУЛ ҮГ ХЭЛЭХ ЁСТОЙ БИШ.