"Дуудлагын жолооч байна” хэмээн өөрийгөө танилцуулан иргэдийг залилан, автомашиныг нь авч явдаг этгээдийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.
Сэжигтэн Б нь Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг баар, цэнгээний газраар үйлчлүүлээд, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж жолоо барих чадамжгүй болсон иргэдийг залилдаг байсан нь тогтоогдсон байна.
Сэжигтэн Б-д эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )