03.09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2017 оны 03 сарын 09

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.  

2017.03.09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ  

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.  Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Байдраг, Богдын гол  орчмоор шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.  

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.  

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.  

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 градус, бусад хэсгээр 11-13 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.    

2017 оны 03 дугаар сарын 10-наас 03 дугаар сарын 14-нийг хүртэлх   цаг агаарын урьдчилсан төлөв   

10-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 10-нд говь тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 8-13 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр дулаарна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top