Өөрийн охиныг өрөөлтэй нийлж алсан Т.Цогт ял авахуу, эргээд цагаатах уу?

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 08

Өөрийн дөрвөн настай охиноо хойд эхтэй нь нийлж амийг нь хөнөөсөн Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг шүүх, шүүх хурлын тов энэ сарын 17-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагджээ. Дөрвөн настай охиныг байнга зодож, тарчлааж байсан хойд эх Г.Маралмаад шүүхээс 23 жилийн ял оноосон бол, төрсөн эцэг Т.Цогтыг удалгүй цагаатгасан.

Харин түүнийг суллагдсанаас хойш Г.Маралмаа нийслэлийн давж заалдах шүүхэд гомдол гаргаж, шүүхээр хэлэлцэж Т.Цогтыг эргүүлэн хориод байсан. Баянзүрх дүүргийн шүүхээс Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг.

 Ийнхүү Г.Маралмаа гомдол гаргаснаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ хэргийг дахин сэргээж шалгаж эхэлсэн. Г.Маралмаа энэ хэргийг үйлдсэнээс хойш багагүй хугацаанд торны цаана суусан бөгөөд улмаар энэ хугацаандаа өөрийн хүүхдийг төрүүлж амжсан юм. Түүний хувьд энэ хэргийг үйлдэж байх үедээ жирэмсэн байсан билээ. Харин түүний нөхөр талийгаач охины төрсөн аав гэгдэх Т.Цогт өөрийн охиноо бусадтай нийлж үгүй хийчхээд хэргийг би үйлдээгүй Г.Маралмаагаас бүх юм болсон гэж жирэмсэн эхнэр лүү гээ бухаж байсан удаатай.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чулуунбат Уранчимэг.(213.222.154.177) 2025 оны 03 сарын 13

Энэ хэрэг арай дэндэж б на,хууль нь зевеер шийдээ чээ,тэр нялх охин яаж зовоод ухсэн бэ?.

1  |  0
gerelee(182.160.5.51) 2025 оны 03 сарын 13

2 novsh niilj alsan yum bol yalaa edleh heregtei iim uchuuhen joohon amitan alchihaad uhsendee uheh geed dahin dahin shuuh hural hiideg bn 2 lang ni buh nasaar ni horibol taarna

1  |  0
Top