”Хүйтэн сэтгэлт хүүхнүүд”-ийг хуулиар чангалах цаг болжээ

2017 оны 03 сарын 07

Хүүхэд төрүүлсэн ч хүний эх байх эрхгүй эмэгтэйчүүдийг "Хүйтэн сэтгэлт хүүхнүүд" хэмээлээ. Учир нь ээж байх, эх хүн байх эрхэм нандин үүргээ умартаж, алгынхан чинээ ангир үрээ алахыг завддаг араатнуудыг "Хүйтэн сэтгэлтнүүд" гэхээс өөр хэлэх үг ч алга. Хүний санаанд оромгүй хэрцгийлэл, хэний ч бодолд багтамгүй тийм харгислал энэ цаг үед эмэгтэйчүүдээс гарч байгаа нь үнэхээр харамсалтай. Та бод доо, хүүхдээ алахыг завдсан, хүйг нь ч тасалж амжаагүй хогийн саванд хаясан гэх гэмт хэргүүд толгой дарааллан гарах болов. Заримаас нь дурдвал,

2016 он 11 сар

Төрөөд хоёр хонож байгаа нярай хүүхдээ хогийн саванд хаясан хэрэг гарч байв. Тодруулбал, Баянгол дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх 12 давхар байрны гаднах хогийн савнаас нярай хүүхэд олджээ. Хүүхдийг олоход ямар нэгэн гэмтэлгүй байсан бөгөөд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэсэн байдаг. 

2017 оны 1 сар

Хүний санаанд оромгүй хэрцгий хэрэг үйлдэгдэх болжээ. Ялангуяа бага насны хүүхдийг гэмт хэргийн хохирогч болгох хэрэг газар авсаар байна. Сүүлдээ төрүүлсэн хүүхдээ хүртэл хөнөөх оролдлого хийдэг болжээ. Ийм жигшүүрт хэрэг Баянхонгорт гарсан байна. Тодруулбал,төрөөд 10 хонож буй нярай хүүхдээ төрсөн эх нь хөнөөхийг завджээ. Эмч нар нярайд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэн амь насыг нь аварсан байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Chimed(202.70.46.220) 2025 оны 03 сарын 13

1hun gantsaaraa jiremsen bolchdoggvi 2land hariutslaga toots

1  |  0
Хм(202.70.46.220) 2025 оны 03 сарын 13

Унжсан улаануудаа зохицуулах цаг ирсэн бүх зүйл эднээс л бол бн шүү хэтэрхий завхай архи уух худал ярих хүүхэн эргүүлхээс өөр ид шидгүй ядаж араа даахгүй арчаагүй эрс

1  |  0
шижиг(103.242.47.78) 2025 оны 03 сарын 13

өсгөж чадахгүйм бол битгий бавагнаж блдаа салтаакуудаа.нөхөрөө араар тавьж үр хүүхдээ ч тоохгүй заваараадл яваад бгаа авгай нарыг бас шийтгэх хэрэгтэй шд.нөхрөө гомдоож хонуудаар явж ирж зодуулчаад дарамталдаг гээдл цагдаад өгдөг шдээ шалиг салтаа авгайнууд.

1  |  0
хм(103.242.47.78) 2025 оны 03 сарын 13

ямар аймар харгис юм бээ.

1  |  0
Top