Унивесиадын чөлөөт бөхийн тэмцээнд ҮБТДС-ийн баг тэргүүлэв

2017 оны 03 сарын 03

Монголын оюутны “Универсиад” наадмын чөлөөт бөхийн тэмцээн Спортын төв ордонд /2017.02.24-02.25/ хоёр өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө.

МОСХ, МЧБХ-ноос хамтран зохион явуулсан энэ тэмцээнд “Аварга”, “Мон-Алтиус” биеийн тамирийн дээд сургууль, МУБИС-ийн Биеийн тамирийн дээд сургууль, ҮБТДС, БХИС, ХААИС, ШУТИС, Монголын үндэсний их сургууль, Тээврийн дээд сургууль,  Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн салбар сургууль, Политехникийн коллеж, Орхон аймаг дахь ШУТИС-ийн салбар сургууль зэрэг нийслэл, орон нутгийн 17 их дээд сургууль, коллежийн нийт 116 оюутан бөхчүүд өрсөлдсөн байна.

Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч А.Батмөнх, хяналтын шүүгчээр олон улсын шүүгч Ц.Цэрэнхүү нар ажиллав.

Тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, ҮБТДС-ийн дэд захирал, доктор профессор Л.Гүндэгмаа, МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Өнөбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, Гавьяат дасгалжуулагч Л.Ням нар оролцлоо. 

Тэмцээний эхний өдөр эрэгтэй 57, 65, 74, 97, эмэгтэй 48, 55, 60, 69, хоёр дахь өдөр эрэгтэй 61, 70, 86, 120, эмэгтэй 51, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.

Эрэгтэй

57 кг               1. Занданбудын Занабазар /ҮБТДС/

                        2. Цэвээнсүрэнгийн Цогбадрах /ҮБТДС/

3. И.Ганбаатар /БХИС/

3. Ү.Санжаа /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/

65 кг               1. Ганболдын Чойгожид /”Мон-Алтиус”

                           биеийн тамирийн дээд сургууль/

2. Азбилэгийн Эрдэнэсайхан / Орхон аймаг дахь

   ШУТИС-ийн салбар сургууль/

3. Дамжингийн Балжинням /Тээврийн дээд сургууль/

3. Батсуурийн Наранболд /ҮБТДС/

74 кг               1. Занданбудын Сумьяабазар /МҮИС/

2. Болдхүүгийн Батсүх /ҮБТДС/

3. А.Бат-Эрдэнэ /”Аврага” биеийн тамирийн дээд                           

    сургууль/

3. Б.Отгонбаяр /ҮБТДС/

86 кг               1. Ганбаатарын Ганхуяг /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/

2. Н.Шинэтөр /МУБИС/

3. Энхтөрийн Мөнх-Эрдэнэ /ШУТИС/

3. Төмөрбатын Мөнгөншагай /ҮБТДС/

97 кг               1. Өлзийсайханы Батзул /МУБИС/

3. Болдбаатарын Одсүрэн /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/

3. Батдоржийн Намхай /МҮИС/

3. Баатарын Нямбаяр /ҮБТДС/

125 кг             1. Мөнхтөрийн Лхагвагэрэл /ШУТИС/

2. Энхбаатарын Төгөлдөр /ҮБТДС/

3. Д.Мөнх-Эрдэнэ /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/

3. Элбэгийн Батсуурь /МУИС/

Эмэгтэй

48 кг               1. Н.Азжаргал /ҮБТДС/

2. Лхагвагийн Баттогтох /БХИС/

3. С.Дуламсүрэн /”Аварга” биеийн тамирийн

    дээд сургууль/

3. Б.Отгонцэцэг /МУБИС/

53 кг               1. Бат-Очирын Болортуяа /МУБИС/

2. Цогтбаатарын Цэнджав /ҮБТДС/

3. Сэдбазарын Энхтунгалаг /”Этүгэн” их сургууль/

                        2. Бямбасүрэнгийн Мөнхнар /БХИС/

58 кг               1. Алтанцэцэгийн Батцэцэг /ҮБТДС/

2. Ганбаатарын Отгонжаргал /БХИС/

3. Д.Ганчимэг /ХААИС/

3. Нэмэхийн Отгонжаргал /”Аврага” биеийн тамирийн дээд                           

    сургууль/

63 кг               1. Энхбатын Гантуяа /МҮИС/

2. Бүрнээбаатарын Нямгэрэл /БХИС/

3. Сүхээгийн Цэрэнчимэд /БХИС/

3. Пүрэвжаргалын Хулгана /БХИС/

69 кг               1. Пүрэвдоржийн Орхон /ШУТИС/

2. Бямбадоржийн Цэцэгбаяр /МУБИС/

3. Б.Хулан /БХИС/

3. Дэлгэрцогтын Түмэнхүслэн /”Мон-Алтиус” биеийн тамирийн дээд сургууль/

75 кг               1. Мөнхбатын Хишигмаа /ҮБТДС/

2. Нямсүрэнгийн Ундрахзаяа /ШУТИС/

2. Энх-Амарын Даваанасан /БХИС/

3. Ганхуягийн Бадамгарав /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/

            Багийн дүн

Нэгдүгээр байр         ҮБТДС, 56 оноо, дасгалжуулагч

Цэрэндалайн Баярсайхан, Цогбадрахын Гантөгс

Хоёрдугаар байр       “Аварга” биеийн тамирийн дээд сургууль, 43 оноо

дасгалжуулагч Лхагьсүрэнгийн Урианхай

Гуравдугаар байр      Батлан хамгаалахын их сургууль, 43 оноо

дасгалжуулагч Бүдбазарын Батболд

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top