ДОХ-ын халдвартай хоёр хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 24

Манай улсад ДОХ-ын халдвар тээгчийн 177 дахь тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч.Уртнасангаас тодрууллаа.

-177 дахь ДОХ-ын халдвар тээгч бүртгэгдсэн гэсэн. Халдвар тээгчид нэмэгдсээр байгаа гэх юм. Үнэн үү?

-Он гарсаар 27 тохиолдол бүртгэгдсэн. 2013 онд 23 хүн шинээр бүртгэгдэж байсан бол энэ жилийн хувьд эхний есөн сарын байдлаар ийм үзүүлэлттэй байна.

-Нас барсан хүмүүсийн олонхи нь эр­чүүд гэсэн мэдээлэл байна?

-177 хүнээс 21 нь нас барсан. Анх 1997 онд ДОХ-ын халдвартай хүн нас барсан байдаг. Нийт өвчлөгсдийн 144 нь эрэгтэй, 33 нь эмэгтэй байна. Нас барагcдын олонхи нь эрэгтэй. Энэ оны хувьд халдвар тээгч хоёр эрэгтэй хүн нас барсан.

-Тэд вирусын халдвар авснаасаа болж нас бардаг уу?

-ДОХ-ын халдвараар нас барсан тохиолдол байдаггүй. Энэ өвчин хүний дархлалыг дарангуйлдаг учир өөр өвчлөлийг дэмждэг. Ихэнх нь сүрьеэ, хатгаа өвчнөөр өөд болсон.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bataa(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

doh s uridaar elegnii ovchlold l mash ih anhaarah heregtei bna doo.

1  |  0
Top