Манай чөлөөтийн эмэгтэйчүүд өнөөдөр барилдана

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 10

Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн барилдаан яг одоо эхлэх гэж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 55, 60, 69 кг-ын жингийн барилдаанууд болох бөгөөд манай бөхчүүд дараах байдлаар оноолт таарчээ.

Өнөөдөр манай бөхчүүд дараах тамирчидтай барилдана.

48 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл барилдана. Тэрбээр эхний даваанд АНУ-ын Алиса Лампетай оноолт таарлаа. Энэ жинд нийт 32 бөх хүч үзнэ.

55 кг: Дэлхийн залуучуудын аварга Алтанцэцэгийн Батцэцэг Энэтхэгийн Дандатай эхний барилдаанаа хийнэ. Энэ жинд 19 бөх зодоглох юм.

60 кг: Дэлхийн залуучуудын аварга Сүхээгийн Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт Европийн олон удаагийн аварга ОХУ-ын Наталья Гольцтой барилдахаар болжээ. Энэ жинд 16 орны шилдгүүд өрсөлдөнө.

69 кг: ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бадрахын Одончимэг  энэ жинд барилдана. 24 бөх зодоглох энэ жингийн эхний даваандаа тэрээр Латвийн Скужинатай таарчээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top