Япон улсын эмч нарын баг манай эмч нартай хамтран зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болжээ.Тэд энэ сарын 23-наас эхлэн ЭХЭМҮТ-д ажиллана.
Хүүхэд насанд илэрсэн зүрхний гажигийг төрөлхийн ба олдмол гэж хоёр хуваадаг аж. Зүрхний томоохон гажиг нь ихэнх тохиолдолд хүүхдийг нярай байхад нь илэрдэг юм.
Жирэмсний эхний гурван сард уусан эм, согтууруулах ундаа, мансууруулах бодис, рентгений туяанд өртөх, цус ойртолт, эхийн сахарын өвчин зэрэг нь урагт зүрхний гажиг үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг хэмээн эмч нар хэллээ.

Сэтгэгдэл ( 1 )
Xuuxduudiin ners garsan yy, xolbogdox ytas bnaibal ogch tyslaach