”Хурд” групп торгуулиа төлөхгүй байгаа гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 09

Барилгын ажил үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийгдэж байгаа хяналт шалгалтад нийт 73 аж ахуйн нэгж хамрагдсан байна. ШӨХТГ-аас  явуулсан хяналт шалгалтаар цөөнгүй компаниудад торгуулийн арга хэмжээ авсан байна. Тухайлбал иргэдийг байрны метр квадрат дутааж их хэмжээгээр хохироосон нь тогтоогдоод байгаа  "Тайгам-Алтай" ХХК, "Тектоник" ХХК, "Сүрэг Агт" ХХК, "МД ТОФ" ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд тус газраас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган шүүхийн байгууллагаар асуудал нь хэлэлцэгдэж байгаа аж.

Мөн “Өндөр Буянт" ХХК, "Камдер" ХХК, "Хурд" групп ХХК, "Зүмбэр орд" ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд хохиролоо төлөхгүй байгаа хэмээн ШӨХТГ мэдээлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu