Есөн улаан мэнгэтэй харагчин хонь өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 09

Аргын тооллын есдүгээр сарын 09. Ангараг гариг. Билгийн тооллын 15.

Есөн улаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өдрийн наран 06.30 цагт мандаж 19.22 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, эд агуурс авах, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top