ШӨХТГ-аас нэгдүгээр эмнэлэгт 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Тус эмнэлэгт жилд дунджаар 160-180 хүн бөөрний архаг дутагдалтай гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлдэг бөгөөд тэд долоо хоногт 2-3 удаа бөөр шүүх аппаратад орох ёстой байдаг байна. Гэтэл нэгдүгээр төв эмнэлэг улсын гэх статустай хэдий ч эмчлүүлэгсдийн 10 хүн тутмын хоёрт төлбөр авдаг системийг өөрсдийн дураар нэвтрүүлэн өвчтөн бүрээс 280 мянган төгрөг авч байсныг өнгөрсөн долоо хоногт хийсэн шалгалтын дүнд илрүүлжээ.
Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байгаа учраас дээрх хоёр зөрчлийг нэн даруй арилгах үүрэг бүхий албан бичгийг эмнэлгийн удирдлагуудад хүргүүлж, 10 сая төгрөгийн торгууль ногдуулав.

Сэтгэгдэл ( 0 )