ШӨХТГ-аас Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг 1квт тутамд 5 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг хууль бус хэмээн үзэж, торгууль ноогдуулсан байна.Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрээр бол айл өрхүүд цахилгааны нэмэгдсэн үнийг өнгөрсөн наймдугаар сарын 10-наас эхлэн тооцож энэ сарын 15-наас эхлэн төлөх учиртай хэмээн дур мэдэн үнээ нэмжээ.Тиймээс тус байгууллагын холбогдох албан тушаалтуудад 960 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн УБЦТС ХК-ийг 89.4 сая, Эрдэнэт Булган ЦТС ХК-ийг 48.5 сая, Дархан Сэлэнгийн ЦТС ХК-ийг 23.6 сая, Багануур зүүн өмнөд бүсийн ЦТС ТӨХК-ийг 13.3 сая төгрөгөөр тус бүр торгох шийдвэрийг гаргасан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Teneg
gg