Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Сангийн сайд Ч.Улааныг хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн гэж үзэЖ торгох шийдвэр гаргаад байса. Тодруулбал Сангийн сайд Ч.Улааныг 960 мянган төгрөгийн торгосон байна.Сангийн сайд Ч.Улаан ч өөрийн гаргасан шийдвэрийг хууль бус байсныг хүлээн зөвшөөрч тус газраас оногдуулсан торгуулийг төлсөн байна.
Сангийн сайдаас төрийн өмчит их дээд сургуулиудын захирлуудад санхүүгийн үйлчилгээгээ Төрийн банкаар түлхүү авах, тус банкинд байршуулах эс үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл өгсөн байна. Энэхүү үүрэг чиглэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 13.2.1 Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан, 13.2.7 Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь тогтоогджээ.

Сэтгэгдэл ( 5 )
shudargaar aldaa dutagdlaa oilgoj shaardlaga huleen avsan ni yu ni buruu gej. Altanhuyaga shig aldaa huleedeggui buh yum saihan bolj baina geed guriigeed baih bolj baina uu
shudargaar aldaa dutagdlaa oilgoj shaardlaga huleen avsan ni yu ni buruu gej. Altanhuyaga shig aldaa huleedeggui buh yum saihan bolj baina geed guriigeed baih bolj baina uu
йб өйыбөйыбө
960 саяар торгосон ч телчих бэнчинтэй хvн биз
Mongol ulsiig idchihsen luivarching 960 myangaar torgood yah ve dee. Hezee negen tsagt chinii ur huuhed deer har nugel chin unah daa l unana. Bushuuhan uhej dald or