Өнөөдөр Чөлөөт бөхийн ДАШТ эхэлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 08

Өнөөдөр Узбекын Ташкент хотноо насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Тус тэмцээнд манай улсаас найман тамирчин оролцож билээ. Тодруулбал, Олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр /57 кг/, Э.Ням-Очир /61 кг/, Гавьяат тамирчин Г.Мандахнаран /65 кг/, олон улсын хэмжээний мастер Б. Анхбаяр /70 кг/, П.Өнөрбат /74 кг/, О.Үйтүмэн /86 кг/, Д.Хүдэрбулга /96 кг/, Ж. Чулуунбат /125 кг/ нар багтсан юм.

Дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нар, эмчээр Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч Ч.Насанбат ажиллаж байгаа аж. ДАШТ энэ сарын 14-ийг дуустал үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top