Нийслэлд 15 хэмийн дулаан байна

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 08

Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, говийн нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 14-16 градус дулаан байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top