Барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. БХБЯ-наас жил бүрийн энэ өдөр салбарын шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулан, туг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай юм. Өчигдөр болсон Барилгачдын өдрийн нээлтийн үеэр "Construction Mongolia-2014" барилгын салбарын олон улсын үзэсгэлэнг нээлээ.Барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой, Барилгачдын өдрийн хүрээнд өнөөдөр 14.00 цагт Улсын драмын эрдмийн театрт барилгын салбарынхны уулзалт, зөвлөгөөн, баярын хурлыг зохион байгуулна.
Сэтгэгдэл ( 0 )