Бороо орж, сэрүүснэ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 06

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод монголын тал нутгаар 26-31 градус, баруун зүгийн нутгаар 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-15 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top