Барилгачдын талбайд БЗД-ийн иргэн Д.Батдэлгэр хоёр орон сууцаа ХӨСҮТ-ийн захирал Харнууд овогт Д.Нямхүүд алдсан хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлэл хийж байсан.
Тэгвэл өнөөдөр Иргэн Д.Батдэлгэр хэвлэлийн хурал зарлаж шударга ёсны төлөө өөрийн амийг егүүтгэх болсон гэж зарлалаа.Тэрээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд зээл чөлөөлөх нэрийн дор залилуулан, гэр орон эд хөрөнгөө алдсан хэмээдэг бөгөөд хууль хяналтын байгууллагынхан үүнд оролцсон гэж хардсаар байгаа.
Улмаар иргэн Д.Батдэлгэр аргаа барж "Монгол оронд шударга ёсыг тогтоохын төлөө" энэ сарын 10-ны өдөр амиа золиослоно гэдгээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 3 )
Нээрээ орон гэрээ алдсан юм биш үү, тэрнээс хүн яалаа гэж ингэх вэ дээ, шүүх ч найдваргүй шүү дээ
нямхүү та эд хөрөнгийг авч ашигласан юм бол буцаагаад өгчих хэрэгтэй дээ үр хүүхэд чинь буян болондоо
hudlaa uuriiguu erklamd j bna daa basl neg uyangaa garah ni dee