“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Алтан намар-2014” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн төвийн 6 дүүргийн 25 байршилд зохион байгуулж эхлээд байна. Шинэ ургацын төмс, хүнсний ногооны худалдаа гарч буй байршлуудыг доорхи хүснэгтээс харна уу гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
1. Сүхбаатар дүүрэг
1. СБД 6-р хороо “Замбала” худалдааны төвийн эсрэг талын талбайд
2. СБД7-р хороо “Эвт” худалдааны төвийн урд талбайд
3. СБД15-р хороо Дамбадаржаа 1 дэх буудал
4. СБД 16-р хороо Бэлх, Дамбадаржаа, Дарь эхний уулзварт
5. Төвлөрсөн асар 3 гал худалдааны төвийн талбайд
2. Чингэлтэй
1. Төвлөрсөн асар Барилгачдын талбай
2. ЧД Зурагт эцсийн буудал 7-р хороо
3. ЧД Хайлааст 15-р хороо
4. ЧД Хайлааст автобусны эцсийн буудал 16-р хороо
5. ЧД Хайлааст 14-р хороо
3. Баянгол
1. Төвлөрсөн асар Орлёнок сургуулийн арын талбайд
2. БГД ”Орхон” худалдааны төв 6-р хороо
3. БГДБГД 18-р хороо “Тундэмун” төв
4. БГД 5-р хороо “Ачтан” эмнэлгийн урд
4. Баянзүрх
1. Төвлөрсөн асар ”Скай” худалдааны төвийн хуучин талбайд ажиллаж байна.
2. БЗД 3-р хороо Сансарын тунель
3. БЗД 16-р хорооллын автобусны буудал
4. БЗД 14-р хороо Шөнийн зах урд
5. ”Сандей” худалдааны төвийн Капитрон банкны урд талбайд
5. Сонгинохайрхан дүүрэг
1. Төвлөрсөн асар Цамбагарав
2. 21-р хороолол 19-р хороо
3. Баянхошууны эргэлт
4. Нарангийн гол
5. Арвайн үндэс

Сэтгэгдэл ( 0 )