Хордлого авсан хүүхдүүдийн бие сайжирч эмнэлгээс гарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 05

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургаадугаар сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлого авсан талаарх мэдээлэлийг бид өмнө хүргэсэн билээ.

Хордлого авсан өдөр хүүхдүүд  лхагва гарагийн орой 19.00 цагт гурилтай шөл, талх идсэний дараагаар хордлогын шинж тэмдэг илэрсэн. Эмч, ажилтнууд хүүхдүүдэд яаралтай эмчилгээ хийсний дүнд хүүхдүүдийн бие сайжирч эмнэлгээс гарчээ.

 Хүүхдүүдийн идсэн хоол болон хоолонд хэрэглэсэн ногоон цай, талх, дрож, давс, мах, ундны ус, хүнсний ногоо зэргээс дээж авч Мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн лабораторид шинжүүлж байгаа аж. Мөн дотуур байрны хоёр тогоочыг тус аймгийн цагдаагийн газраас шалгаж эхлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top