Албаны эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас болно. Шүүрх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болох юм.
Түүнд анхан шатны шүүхээс 12.8 сая төгрөгийн торгууль ноогдуулж, албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасан ч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэнээр нэлээд сунжирсны эцэст уг хурал өнөөдөр болох гэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )